Нийгэм
2022.09.26 12:28
3328
Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлнэ

Өнөөдөр Монгол банкнаас 2023 онд Мөнгөний бодлогын талаар баримтлах Бодлогыг Монгол банкнаас танилцууллаа.

Энэ үеэр Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Монгол банкнаас 2013 онд Ипотекийн зээлийг анх хэрэгжүүлж эхэлж байсан.Тэгвэл энэхүү зээлийг  Засгийн газарт шилжүүлэхээр болсон юм. Учир нь энэ зээл нь төсвийн шинжтэй учир Монгол банк биш Засгийн газрын үйл ажиллагаанд илүү нийцнэ гэж үзэж байгаа. 2020 онд Засгийн газарт шилжүүлэхээр байсан бол цар тахал гарсантай холбоотойгоор хойшилсон. Тэгвэл одоо ирэх онд шилжүүлэх талаар ярилцаж байгаа. 2023 оны 1-р сараас Ипотекийн зээлд Монгол банкнаас санхүү олгохгүй гэж хэллээ.