Улс төр
2022.09.27 08:47
2551
Д.Амарбаясгалан: Төрийн алба хаагч хууль бус явдалтай эвлэрэхгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх хуулийн шинэчлэл хийнэ

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан төрийн албан хаагчийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Олон нийтийн дунд төрийн алба хүнд сурталтай, нэр хүндгүй, албан хаагч нь цалин багатай гэсэн шүүмжлэл бий. Үүнийг засахын тулд Төрийн албаны хуулийг бүхэлд нь шинэчлэн баталсан ч дорвитой өөрчлөлт харагдахгүй байгаа юм. 

Тиймээс төрийн албан тушаалын ангилал, зохион байгуулалтыг ойлгомжтой болгож, төрийн албан хаагч нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй ажиллах нөхцлийг бий болгох хуулийн шинэчлэлийн ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж байна. 

Ингэхдээ тал бүрийн оролцоог хангаж, эрдэмтэн судлаачидтайгаа хамтран ажиллаж, гарсан саналуудыг нэгтгэн боловсруулж Засгийн газарт танилцуулах болно" гэлээ.