Нийгэм
2022.09.27 16:29
2780
Монгол улс 7 хоногийн дотор нэг сая тонн нүүрс экспортлов

Монгол Улс долоо хоногт нэг сая тонн нүүрс экспортолсныг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам мэдээллээ.

Тухайлбал есдүгээр сарын 16-22-ны өдөр хүртэлх долоо хоногт 1316 автомашин, 402 чингэлэг тээврээр нэг сая 28 мянган тонн нүүрс экспортолсон байна.

Харин илүү урт хугацаанд буюу энэ он гарсаар есдүгээр сарын 22-ны өдөр хүртэл 17.8 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 48 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм.