Нийгэм
2022.09.28 08:47
5587
НӨАТ-ын сугалааны тохирол 3 орон таарвал 40 мянга, 4 орон таарвал 60 мянга гэх байдлаар явагдна
 
НӨАТ-ын сугалааны шууд тохирол аравдугаар сарын 12-ны Лхагва гарагийн 13:00 цагт явагдахаар болсныг Татварын байгууллагаас мэдээллээ.

Энэ удаагийн тохирлыг 2022 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаар явуулна гэдгийг сануулж байв.

НӨАТ-ын сугалааны тохиролд:

3 орон таарвал 40,000 төгрөг

4 орон таарвал 60,000 төгрөг

5 орон таарвал 100,000 төгрөг

6 орон таарвал 500,000 төгрөг

7 орон таарвал 5,000,000 төгрөг

8 орон таарвал 10,000,000 төгрөгийн урамшуулал авах юм байна.

Сугалааны тохирлыг Ebarimt аппликэйшний Сугалаа цэсээр шууд үзэх боломжтой болжээ. Ингэхийн тулд “EBARIMT APP”-ыг update хийж шинэчлэгдэх юм байна.