Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Боловсрол
2022.09.29 12:16
5120
Арав гаруй байршилд гэр цэцэрлэг байгуулж 2000 хүүхдийг хамруулна

БШУЯ болон Боловсролын Ерөнхий газраас цэцэрлэгийн 1,2 дугаар шатны бүртгэлийн талаар мэдээлэл өглөө.

Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир: Хоёрдугаар шатны бүртгэл энэ сарын 10-наас 24-нийг хүртэл үргэлжилсэн. Яг одоо эцэг эхчүүдийн гар утсанд мессеж очиж байна. Нэгдүгээр шатанд 113654 хүүхдийг Нийслэлийн Боловсролын газраас батлан хамран сургах тойргийн дагуу цэцэрлэгүүдэд хуваарилсан.

Нийт хүүхдийн: 88263 нь төрийн өмчийн цэцэрлэгт 25292 нь хувийн хэвшлийн цэцэрлэгт хуваарилагдаад байна.

Хувийн цэцэрлэгүүдэд урьдчилсан байдлаар 12 мянга гаруй хүүхдийн хувьсах зардлыг хоолны мөнгөний хамт олгоод байна.

Арав гаруй байршилд орчин үеийн шийдэл бүхий гэр цэцэрлэгийг байгуулж 2000 хүүхдийг хамруулахаар ажиллаж байна. Ингэснээр хүүхдүүд гэртэйгээ ойр цэцэрлэгт явах боломж гарч ирнэ.

Хоёрдугаар ээлж дээр хувийн цэцэрлэгт хүүхдүүдийг бүрэн хамруулахаар зорьж байна. Нэгдүгээр шатны бүртгэлээр төрийн болон төрийн бус цэцэрлэгт бүртгүүлсэн 16196 хүүхэд бүртгэлээ цуцлуулсан байна. Үүнээс нэгдүгээр шатны хүсэлт нь идэвхтэй байга ч гэсэн баталгаажуулалтаа хийгээгүй 12 мянга гаруй хүүхэд байна. Энэ хүүхдүүд есдүгээр сарын 30 гэхэд бүртгэлээ хийхгүй бол эрхийг нь цуцална. Гэхдээ гуравдугаар шатны бүртгэлд хамрагдах боломж нь нээлттэй” гэлээ.