Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төрийн нам
2022.09.29 13:40
6028
Улс төрд мөнхийн дайсан гэж үгүй

Ардчилсан намынхан нэгдэж эхэллээ. Энэ мөчийг мөн ч олон ардчилагчид хүлээж байсан нь мэдээж. Гагцхүү хэн хэнд нь эхэлж хэлэх зүрх зориг, бас итгэл дутаж байсан ч байж мэднэ.

Эндээс улстөрд мөнхийн дайсан гэж байдаггүй гэдгийг харж болохоор байгаа юм. Бүр тодотговол нэгэн зорилгын төлөө харж байгаа цагт дайсагналцал байдаггүй ээ гэсэн үг.

Тэдэнд нэгэн цагт үй зайгүй найз нөхөд явсан үе бий. Бас хонь чоно мэт явсан үе ч бий.

Гэхдээ л тэд эцсийн эцэст нэгдэж чадлаа. Энэ мөчийг ардчилалдаа хайртай Монголын мянга мянган иргэн хүлээж, бачуурч, сэтгэл чилээж байсан нь нууц биш.

Ямартай ч тэд ийнхүү нэгдлээ. Тэдний энэ нэгдэл, үйл явц улс төрийн бусад сөрөг хүчнийхэнд АРДЧИЛСАН НАМ мөхөөгүй, мөхөхгүй, харин улам хүчтэйгээр эргэн ирж буйн дохио ч байж мэдэх юм.