Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.09.30 10:30
1022
"Төрийн банк" тогтвортой, өгөөжтэй хувьцааг арилжиж эхэллээ

Хөрөнгийн зах зээлийн салбар болон, банк санхүүгийн салбарт шинэ хуудас нээж Төрийн банкны Үнэт цаасны зах зээлийн арилжааны нээлт "Цан цохих" ёслол Монголын Хөрөнгийн биржид боллоо. 

Төрийн банк энэ удаад олон нийтэд 5 хувийг санал болгож , нийт 22,1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх бөгөөд нэгж хувьцааны үнэ 590 төгрөг юм байна. 

"Цан цохих" ёслолд Сангийн сайд Б.Жавхлан, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн, Төрийн банкны ТУЗ-ийн дарга, Сангийн яамны татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, Төрий банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Төрийн банкны үндсэн андеррайтер Б.Өлзийбаяр нар оролцлоо.

 

Тус хувьцааг иргэд маш их сонирож байгаа бөгөөд Төрийн банкны хувьцаа хамгийн тогтвортой өгөөжтэй хөрөнгө оруулалт байх болно гэж хөрөнгө оруулагчид үзэж байна. Тус хувьцааг сонирхож байгаа иргэд www.ibank.mn хаягаар хандан банкныхаа нэвтрэх эрхээр  захиалах боломжтой юм аж. 

Мөн Төрийн банкны үндсэн андеррайтер болох "Өлзий энд Ко Капитал", туслах "Гүүдсек-Үнэт цаасны компани болон хүссэн брокерын компанидаа хандан хувьцаа захиалах боломжтой.Тус арилжаа есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 6-н хүртэл үргэлжилнэ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ipo.statebank.mn, 77661881 дугаараас лавлах боломжтой юм байна.