Нийслэл
2022.09.30 13:15
6638
Нийслэлийн удирдлагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ


Ахмадын өдрийг тохиолдуулан Нийслэлийн удирдлагууд ахмадуудаа хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө нар оролцсон юм. Энэ үеэр Ардын зураач Гаадангийн Дунбүрээгийн Монголын дүрслэх урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмрийг үнэлэн Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнасан бол нэр бүхий ахмадуудыг нийслэлийн хүндэт шагнал, Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар шагнаж урамшууллаа.-======