Б.Батчимэг
Сэтгүүлч
Гэмт хэрэг
2022.09.30 14:40
5059
Шалгагдаж байхдаа оргон зайлсан этгээд насанд хүрээгүй хүүхэд хүчиндээд зугтсаныг илрүүлжээ

“Илрүүлэлт Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эхний 16 хоногийн хугацаанд 1725 эрэн сурвалжлагдаж байсан хүн, мал эд зүйлийг олж тогтоожээ.

Үүнд: Оргодол 106, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 658, сураггүй алга болсон хүн 91, насанд хүрээгүй хүүхэд 3, хэн болох нь тогтоогдоогүй цогцос 5, галт зэвсэг 3, шүүхээс даалгасан хүн 654, зөрчил үйлдсэн этгээд 130, тээврийн хэрэгсэл 72, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээд 3 байна. Тухайлбал:

Хүнийг алах:

Баянхонгор сумын 10-р баг, огтонтой булаг орчимд гол дотор эрэгтэй хүн нас барсан байна гэх хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан этгээдийг 2022.09.16-ны өдөр Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас эрэн сурвалжлан олж тогтоосон байна.

Хүчиндэх:

Булган аймаг: Булган сум 5-р баг дэвшилт сонины газрын хашаан дотор гэртээ насанд хүрээгүй эмэгтэй хүүхэд хүчиндүүлсэн байж болзошгүй байдалтай гэртээ орж ирлээ гэх хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан этгээдийг 2022.09.14-ний өдөр Булган аймаг дахь цагдаагийн газраас эрэн сурвалжлан олж тогтоосон байна.

Залилах:

2022 оны 06 дугаар сараас эхлэн Фэйсбүүк цахим орчинд “Байр түрээслэнэ” гэх зарыг байршуулж удаа дараагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлж 8 цагдаагийн газар, хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг 2022.09.16-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлан олж тогтоосон байна. 

2022 оны 06 дугаар сараас эхлэн Фэйсбүүк цахим орчинд “Мотоцикл зарна” гэх зарыг байршуулж удаа дараагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлж 5 цагдаагийн газар, хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг 2022.09.16-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлан олж тогтоосон.

2022 оны 03 дугаар сараас эхлэн 15 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, их хэмжээний эд зүйл хулгайлсан этгээдийг 2022.09.26-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлан олж тогтоосон байна.