Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төрийн нам
2022.09.30 15:51
4886
Ардчилсан намын зөвшилцлийг С.Баярцогт, И.Мөнхжаргал, Ө.Шижир, Ч.Өнөрбаяр нар толгойлно

Ардчилсан намын үе үеийн лидерүүд, гишүүдийн төлөөлөл уулзаж, эвлэрлээ, зөвшилцөлд хүрсэн талаар "шуум" явж буй. Энэхүү зөвшилцлийн ажлын гол төлөөлөгч нь С.Баярцогт, И.Мөнхжаргал, Ө.Шижир, Ч.Өнөрбаяр гэх мэдээлэл өмнө нь гарч байсан юм.

Зөвшилцлийн уулзалттай холбогдуулан Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяраас тодрууллаа.

Ч.Өнөрбаяр: “Зөвшилцөх үйл ажиллагаа үргэлжилж байна. Улсын Дээд Шүүх Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг бүртгэхгүй байгаа учраас бид зөвшилцөлд хүрэхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Ингээд хоёр тал зөвшилцөхөөр шийдвэрлэсэн. Улсын Дээд Шүүхийн тогтоол ажлын 14 хоногийн дотор гарсны дараа хоёр талын ажлын хэсгийн уулзалт болно” гэв.

Нэгдсэн эсэх асуудлын тухайд Ч.Өнөрбаяр “Бид зөвшилцөлд хүрсэн” гэх хариулт өгсөн юм.