Н.Буяндэлгэр
Сэтгүүлч
Бусад
2022.10.01 14:09
864
Монголын үндэсний Их сургуулийн 5000 оюутан Богд хан уул орчмын 200 га газрыг цэвэрлэлээ
"Цэвэр агаарт хамтдаа аялангаа цэвэрлэгээ хийцгээе" уриан дор Монголын Үндэсний Их Сургууль, Байгаль орчин Аялал жуулчлалын яамтай хамтран Богд хан уулын ойр орчмын 6 амыг буюу 200 га газрыг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа.
 
Тус сайн дурын аянд Монголын Үндэсний Их сургуулийн 250 багш ажилчид, 5000 оюутан оролцсон байна.Оюутнуудын 500 орчим нь гадаад оюутан байсныг онцолж байлаа.
 
Цэвэрлэгээнд сайн дураараа оролцсон нийт оюутнуудыг халуун чацаргана, цайгаар дайлж, бээлий, шуудай зэрэг цэвэрлэгээний материалаар хангах ажлыг Монголын Үндэсний Их Сургууль хариуцлаа.