Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2022.10.01 18:11
6589
“Сайрхуу сайд” С.Бямбацогт

Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдоод удаагүй байгаа С.Бямбацогт шинэхэн дээрээ соньхон гэгчээр их л ажил хийж яваа "сурагтай."

Тэрээр "Намайг ажлаа аваад 20 хоноход Дарханы замын хатуу хучилт 20 км-ээр нэмэгдлээ" хэмээн Төрийн ордон дотроос мэдэгдэж байсан юм. Мөн Дарханы замын шалгалтын талаар "Очно, танилцана, шалгана, гэж хэнд ч хэлэлгүй хэл чимээгүй шалгачхаад ирлээ" гэж цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байлаа.

Тэгвэл энэ удаагийн түүний сайрхал УБТЗ-д ажилласан явдал нь байв.

Сайрхал гэхийн учир,  С.Бямбацогт сайд "Чингэлгийн түгжрэлийг шийдлээ, чирэгдэл учруулдаг вагон хуваарилалтыг цэгцэлнэ" хэмээн толгой, сүүл холбож их ажил зохицуулснаа мэдэгдсэн юм.

Тэрээр, "Замын-Үүд боомт дээр үүсээд байсан импортын чингэлгийн гацааг арилгах, иргэд ААН-ийн бухимдал үүсгээд байсан экспортын вагон хуваарилах асуудлыг авлигал ашиг сонирхлын зөрчлөөс ангид зохион байгуулах нэг сарын хугацаатай албан даалгавар өгсөн.

Үүний үр дүнд 09 дүгээр сарын 01-нд Замын-Үүдэд 1851 импортын чингэлэг бөөгнөрөөд байсан бол өнөөдрийн байдлаар 403 болж 4.5 дахин буураад байна" гэжээ.

Ямартай ч "мань эр" сайд болсноор Дарханы замын бүтээн байгуулалт  урагшилж, чингэлэг тээврийн ч гацаа арилсан гэх сайн, сайхан мэдээ сонстох болов. Харин хэр хөрсөн дээрээ буусан, үнэн, бодит зүйл ярьж хэлж "сайрхаж" явна вэ л гэдэг сонин.