ХҮН-ТҮҮХ
2022.10.03 10:32
630
"Bravo Circus" циркийн тоглолт энэ сарын 21-30-ны өдрүүдэд Монгол Бөхийн өргөөнд болох гэж байна

"Bravo Circus" олон улсын циркийн тоглолт энэ сарын 21-30-ны өдрүүдэд Монгол Бөхийн өргөөнд болох гэж байна. Тоглолтод дэлхийн циркийн урлагийн шилдэгийн шилдэг 11 улсын 86 жүжигчид болон сургуультай амьтад оролцоно. Тодруулбал, ОХУ, Армени, Вьетнам, Япон, Аргентин, Казахстан, Узбекистаны циркчид тоглох бол сургуультай баавгай, аварга могой, нохой муур зэрэг амьтдын хөгжилтэй үзүүлбэрүүдээр хүүхэд багачуудыг баярлуулах юм.

Гэр бүлээрээ үзэхэд хамгийн тохиромжтой урлаг бол яах аргагүй циркийн урлаг байдаг. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлэхээс гадна хүүхдийн ертөнцийг ч танин мэдэхэд асар өндөр хувь нэмэр оруулдаг аж. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд циркийн урлагийн тоглолт зохион байгуулагдах нь тун ховордсон тул эцэг эхчүүд та бүхнийг үр хүүхдүүдтэйгээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, нэгэн өдрийг аз жаргалтай өнгөрөөхийг урьж байна.

Тоглолтод агаар орон зайг эзэлсэн төрөл бүрийн Дэлхийн маш том том номерууд оролцож байгаа учир Дэлхийн циркийн стандартад нийцсэн өмнө нь Монголд засагдаж байгаагүй тоглолтын манеж тайзыг Монгол Бөхийн Өргөөнд иж бүрнээр нь жүжигчид болон, үзэгчидийн аюулгүй ажиллагааг 100 хувь хангаж засаж тохижуулаад байгаа аж.

Гэрлийн гайхамшиг, амьд хөгжмийн оркестр хамтлаг зэрэг циркт байх ёстой бүхэн тэнд байх болно. Циркээс авдаг сэтгэл хөдлөл, айдас, инээд, аз жаргал зэрэг бүгдийг таны гэр бүл хүүхдүүдэд мэдрүүлэх гэж Монголын Циркийн урлагийн жүжигчид зохион байгуулагчид маш их хичээж ажиллаж байна хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ.

Ташрамд дуулгахад тасалбар 40000 мянган төгрөгөөр Ticket.mn болон бөхийн өргөөний кассаар зарагдаж байгаа бөгөөд борлуулалт маш өндөр байгаа аж. Иймд тасалбар дуусахаас өмнө амжиж захиалаарай.