Нийгэм
2022.10.03 12:51
492
"Галд ганц хоромд- Мартаж болохгүй" аян эхэллээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор "Галд ганц хоромд-Мартаж болохгүй" аяныг эхлүүлжээ. Аяны хүрээнд нийслэлийн хэмжээнд гарч буй гал түймрийн тоо хохирлыг бууруулах, гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг олон нийтэд цахим орчинд түгээх юм байна.

Нийслэлийн хэмжээнд 220 мянган айл өрх пийшин зуухны галлагаа хийж амьдардаг. 

Нийслэлийн хэмжээнд он гарсаар 10 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар объектын гал түймрийн 1392, ой хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 165 нийт 1562 удаагийн дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж ажиллаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн  нийт дуудлагатай харьцуулахад 22,6%-иар өссөн үзүүлэлттэй байна.