Нийгэм
2022.10.03 15:33
1006
Иргэн Т нь согтуурсан үедээ бусдын эзэмшлийн байшинд амьдарч байгаад шатаасан хэргийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 16 цаг 10 минутад Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо дугаар тоотод манай хадам ах манай байшинг шатаасан байна” гэх мэдээллийг хүлээн авч шалгахад: 42 настай, эрэгтэй Т нь согтуурсан үедээ бусдын эзэмшлийн байшинд амьдарч байгаад шатаасан хэргийг шалгаж байна. Хэрэгт холбогдогч нь урьд өмнө шүүхээс 3 удаагийн ял шийтгэлтэй, хөгжлийн бэрхшээлтэй, СЭМҮТ-д бүртгэлтэй иргэн болохыг тогтоосон.