Нийгэм
2022.10.03 16:05
3255
Буудалд амарч байсан иргэнийг нүүрээ боосон 4 этгээд дээрэмджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 08 цаг 11 минутад “Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах зочид буудалд амарч байхад 4 залуу орж ирээд зодоод, гар утас дээрэмдээд явчихлаа” гэсэн мэдээлэл ирүүлсэн байна. Хэргийг шалгахад 24 настай, эрэгтэй Б, 25 настай, эрэгтэй С нарыг тус буудалд амарч байхад гаднаас нүүрээ ороолт, маскаар далдалсан хар өнгийн хувцастай 20-25 орчим насны үл таних 4 эрэгтэй зодож гар утаснуудыг дээрэмдсэн хэргийг шуурхай шалган, эрэн сурвалжлах ажиллагааг хийн, 16-25 насны 4 хүнийг олж тогтоон, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газарт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Хохирогчийн биеийн байдал хэвийн байгаа.