Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Боловсрол
2022.10.05 09:30
4597
Өнөөдөр дэлхийн багш нарын өдөр тохиож байна

Өнөөдөр Дэлхийн багш нарын өдөр. ЮНЕСКО-гоос жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарлажээ. 

ЮНЕСКО 2022 оны багш нарын өдрийг "Боловсролын өөрчлөлт багшаас эхэлнэ" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ. Уур амьсгалын өөрчлөлт, цар тахлын нөхцөл байдал, дижитал шилжилт зэрэг олон шалтгааны улмаас боловсролыг хувирган өөрчлөх шаардлага тулгарч байна. Энэ өөрчлөлтийг багш нар л хийж чадна гэж дэлхий нийт зарлаж байна.

Багш нартаа Дэлхийн багш нарын өдрийн мэнд дэвшүүлье.