Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.10.06 15:36
5353
Ерөнхий сайд, УИХ-ын чуулганаар 2023 оны төсвийн асуудлаар үг хэлэх товтой байна

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, 2023 оны улсын төсвийн төслийг танилцуулж УИХ-ын нэгдсэн Чуулганд үг хэлэх товтой байгаа юм.

2023 оны төсвийн бодлогыг төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийг тогтворжуулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлогыг төсвийн хэмнэлтийн бодлоготой хоршуулан хэрэгжүүлэхэд чиглэж буй талаар мэдэгдээд байгаа. 

Түүнчлэн ирэх онд шинээр хөрөнгө оруулалт хийхгүй, төрийн өмчийн томоохон газруудад шинээр хийх хөрөнгө оруулалтыг зогсоохоор төсөөлж, харин өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн бүх төслүүдээ ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Ямартай ч 2022 оны улсын төсөв бүхэлдээ Цар тахлын хүндрэлийг даван туулахад чиглэгдсэн бол 2023 оны улсын төсөв цар тахлын дараа дөнгөж өндийж эхэлж буй эдийн засгийг тогтворжуулж, макро тэнцвэрийг хангахад зориулагдахад чиглэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа юм.