Д.Тунгалаг
Сэтгүүлч
Нийгэм
2022.10.06 15:52
6260
Ж.Дэлгэрсайхан: Монголын Эдийн засгийн өсөлт сул дорой, бүтэц нь эргэлзээтэй

Танд өдрийн мэнд хүргэе.

 Эдийн засагч хүний хувьд эдийн засгийн хувьд үүсээд байгаа нөхцөл байдлыг ойрын хугацаанд бага ч гэсэн аргаар бууруулах ямар арга зам байна гэж бодож байна?

Монгол улсын Эдийн засгийн байдал хүнд байна гэдэгтэй санал нэг байна. Монголын Эдийн засгийн өсөлт сул дорой, бүтэц нь өөрөө эргэлзээтэй. Аж үйлдвэрийн салбар, Барилгын салбар, гээд гол салбарууд маань уналттай байна. Худалдаа үйлчилгээ Хөдөө аж ахуйд суурилсан бага зэргийн Эдийн засгийн өсөлт ажиглагдсан.

Мөн валютын ханш имфляци өрхийн орлогын доройтол хадгаламж буурч байгаа байдал гээд зээл өнөөдөр олгогдохгүй байна гээд маш олон сөрөг үзэгдэл эдийн засагт байна.

Тэгэхээр энэ байдлаас хэрхэн гарах вэ? гэдэг асуудал хоёр үе шаттайгаар яригдах байх. Засгийн газрын зүгээс ямартай ч боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр мөн гаднаас тодорхой хэмжээний санхүүжилт оруулж ирэх зэрэг зүйлсийг хийж байна.

Төв Банк бол мөнгөний бодлогоороо дамжуулж энэ эрсдэлийг бууруулахыг хичээж байна. Тийм болохоор бидний хийх ёстой зүйл бол Засгийн газрын 2023 оны төсөв мөнгөний бодлого болзошгүй эрсдэлийн эсрэг төсөв мөнгөний төсөв мөнгөний бодлого байх ёстой. Төсвийн байдлаас харвал Засгийн газар дотооддоо үнэт цаас гаргах гэж байгаа бололтой.

Өнөөдрийн бодлого бол Шинэ сэргэлтийн бодлого гэсэн ерөнхий малгайтай явж байна. Шинэн сэргэлтийн бодлого тодорхой хэмжээгээр зургаан чиглэлд зөв боловч энэ бол дунд хугацааны бодлого. Арван жилийн хугацаатай эдийн засгийн суурийг бэлтгэнэ гэж эрх баригч намын зүгээс ярьж байгаа.

Гэвч өнөөдөр бид 10 жилийн хугацаатай асуудал бодохоос илүү өнөөдөр үүсээд байгаа томоохон хямралын нөхцөл байдлыг харьцангуй хохирол багатай давах тал дээр санаа зовох нь зөв.

Монгол банкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг та хувьдаа яаж дүгнэж байна вэ?

Өнөөдөр Эдийн засаг муудсан байгаа, имфляци өндөр байгаа, валютын ханш унасан иргэдийн орлого доройтож байна. Энэ бүгдийг дан ганц субъеттэй холбон тайлбарлах боломж байхгүй.

Монгол улсын Макро Эдийн засгийн түвшний 2 том бодлогыг хэлэлцэж эхлэх гэж байна. Мөнгөний бодлого, Төсвийн бодлого гэсэн хоёр бодлого.

Энэ хүрээнд Улс төрчдийн хувьд, Монгол Банк руу тодорхой хэмжээний эсрэг байдлаар хардаг тал бий. Өнөөдрийн байгаа нөхцөл байдлыг энэ хоёр субъекттэй хэнд нь хамаатай вэ гэдгийг илүү ойлгож харах нь зүйтэй. Тэрнээс валютын ханш өссөн шалтгаан бол Монгол банктай тодорхой хэмжээгээр холбоотой боловч Монгол банк валютын ханшийг бүрэн удирдах боломжтой субъект биш.

Өнөөдрийг хүртэл Монгол улсад валютын ханш яагаад тогтворгүй байгаад Монгол банк үргэлж валютын ханшийг торгоох арга замыг хэрэгжүүлж байгаа вэ гэдэг нь нөгөө субъекттэй холбоотой. Монгол улсын урт хугацааны тогтвортой бодлого байхгүй байсан байна. Монгол банк бол валютын бий болгохгүй, валютын нөөцийг зөв хурааж удирдах ийм л субъект. Харин имфляцийн хувьд бол Монгол банкны үүрэг мандат бол мөн.   

Та гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд ямар бодлого хэрэгтэй гэж харж байна?

Монгол улс өөрөө тодорхой тогтвортой бодлогогүй, дээрээс нь бодлого нь байнга солигддог. Хөрөнгө оруулагчдыг хамгаалах бодлогогүй, эрсдэлтэй. Монголчууд ерөнхийдөө худлаа ярьдаг.

Сайн сайхан зүйл амлаж хөрөнгө оруулагчдыг оруулж ирчхээд тэр зүйлээ биелүүлж чаддаггүй. Ерөнхийдөө Улс төрийн тогтворгүй байдал, Бодлогын тогтворгүй байдал, Хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал, хариуцлагагүй байдал нь бидний хөрөнгө оруулагчдыг зугтаалгаж байгаа шалтгаан болдог.

Он гараад эдийн засаг хүндэрнэ гэсэн байр суурьтай байгаа. Таны бодлоор 2023 он гараад Эдийн засаг сэргэх үү эсвэл доройтох болов уу ?

Эдийн засгийн хувьд яг гол хямрал нь саяны хагас жилээс эхэлж байна. 2023 онд нөхцөл байдал дордоно гэдэгтэй санал нийлэхгүй байна. Энэ оны төгсгөл дараа жилийн эхэн үе бол бидний хувьд харьцангуй хүнд байх байх. Гэхдээ бид үүнээс болгоомжлолгүйгээр эдийн засгийн сэргээх бодлогууд, эдийн засгийг хэвийн голдиролдоо орох бодлогуудаа сэргээх ёстой. 2023 онд гол эрсдэл бол дэлхийн эдийн засгийн сааралт байгаа. Үүнээс илүү хүндрэлд орох нөхцөл байдал харьцангуй гайгүй байгаа.

Одоо ер нь 2023 оны төсөв хэрхэн батлагдана гэж харж байна?

2022 оны төсвийг эргэн харах нь зөв. Тэр үед Сангийн яам төсвийн бодлогын томоохон өөрчлөлт дэвшлийг оруулж ирсэн. Гэтэл 2023 оны төсөв дээр энэ зүйлийг арай суларсан гэж харж байна. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал эрсдэлтэй байгаа. Иргэд бол хэмнэлтийн горимд шилжиж байна, хадгаламж буурч байна, бодит орлого нь буурч байна. Халамжийн нөхцөл байдал хавтгайрсан хэвээрээ байгаа.

Цаашид эерэг хүлээлт байгаа юу?

Төсөв дээр бол нааштай зүйлс олон бий. Харин эдийн засгийн хөгжилд тушаа болж байгаа гол салбаруудыг либералчлах тухай асуудал, Уул уурхайн боловсруулах түвшинд ахиц дэвшил гаргая гэсэн ийм зүйлс байна.

Ялангуяа өнөөдөр хийгдээд байгаа энэ боомтын сэргээлтийн асуудал бол энэ үед хийгдэж байгаа хамгийн зөв , сайн ажлуудын нэг юм. Энэ мэт олон сайн зүйл байгаа.