Э.Хосбаяр
Ерөнхий эрхлэгч
Улс төр
2022.10.28 13:35
29141
Х.Нямбаатар : Д.Загджавтай холбоотой хяналт шалгалтын дүнг өнөөдөр олон нийтэд мэдээллэнэ

Тэрбээр мэдээлэлдээ "ХЗДХ-ийн сайдын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагуудтай холбоотой сахилга, ёс зүйн болон санхүүгийн үйл ажиллагаанд нь ажлын хэсэг гарган хяналт шалгалт хийсэн. Өчигдөр урьдчилсан байдлаар ажлын хэсгийн санал, дүгнэлт гарсан. Энэ хүрээнд санхүүгийн болон мөрдөн шалгалтын дүн нэгтгэгдээд өнөөдөр эцсийн байдлаар танилцуулна. Ажлын хэсгийн хувьд тухайн байгууллага бүтцийн дагуу ажилласан эсэх, хүлээсэн чиг үүргээ биелүүлсэн эсэх гээд олон талын үзүүлэлтүүдийг шалгалаа.

Сүүлийн үед хоригдолууд хорих байраа орхин, оргох явдал их гарсан.  Энэ нь одоогийн шүүхийн шийдвэрийн удирдлагуудтай хамааралтай, сахилга хариуцлагатай нь холбоотой эсэхийг шалгасан.

Мөн ажлын хэсэг гарсны дараа нэр бүхий иргэдээс Өмнөговь, Дундговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын  удирдлагуудтай холбоотой гомдол, мэдээлэл ирсэн. Ажлын хэсэг гомдлын дагуу газар дээр нь очиж шалгасан. Тухайлбал, нэг аймгийнх нь ШШГГ-ын дарга нь албаны  машинаар Алтанбулагийн чөлөөт бүсэд очиж, татваргүй барааны дэлгүүрээс их хэмээний архи тогтмол зөөж, өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид худалдан борлуулахад унаагаа ашигладаг байсан нь тогтоогдсон.

Тиймээс өнөөдөр ХЗДХ-ийн сайдын зөвлөл хуралдаж, уг шалгалтын дүнг тал талаас нь ярилцаад олон нийтэд мэдээллэх болно" гэлээ.