Э.Хосбаяр
Ерөнхий эрхлэгч
Нийгэм
2022.10.28 14:44
29140
Ч.Уранхолбоог дээрэмдэх гэж завдсан этгээд "ОФИЦЕР" байжээ

Өчигдөр шөнө 23 цагийн орчимд дуучин Ану буюу Ч.Уранхолбоод буу тулган дээрэмдэхийг завдсан этгээд Зэвсэгт хүчний ... ангийн ар талд даргын албан тушаалтай 33 настай офицер гэмт хэргийг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон байна. 

Офицер залуугийн хувьд мөрийтэй тоглон их хэмжээний өрөнд орсон тул уг хэргийг үйлдсэн байна. 

Дуучин Ч.Уранхолбоо өөрийнхөө хуудсанд 

"Бид цагдаагийн байгууллагад хандаж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч чадсан. Хэрэг илэрч шийдэгдэхээс өмнө илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байхыг хуулийн байгууллагаас ч чиглэл болгосон учир ямар ч байсан та бүхнийхээ сэтгэл санааг амрааж, энэхүү мэдэгдэл постыг оруулж байна. Муу бүхэн үүгээр дуусаг. Цаашид та бүхэн маань хаа явсаг газартаа сонор сэрэмжтэй байж, машинаа байрлуулахдаа хүртэл камертай газар тавьж байхыг сануулмаар байна. Охид бүсгүйчүүд маань сошиалд оруулж байгаа стори постон дээрээ байршилаа оруулахгүй байх тал дээр анхаарч байгаарай" гэсэн байна.