Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2022.11.02 14:19
2968
Ж.Мөнхбат: Ерөнхий сайдын цагны асуудал хөндөгдөхөд миний цагны асуудал дахиад гарч ирэх жишээтэй

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас зарим асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, Нүүрстэй холбоотой асуудал явах болгонд ирж буй галыг өөр зүг рүү явуулах зорилгоор намайг харлуулах асуудал гардаг. 2017 онд ЗГХЭГ-ын даргын ажлаа хүлээлгэж өгөх үедээ надтай холбоотой асуудал байвал шалгаж өгөөрэй гэдэг хүсэлтийг холбогдох байгууллагуудад хүргүүлж байсан. Тиймээс одоо надтай холбоотой ямар нэг асуудал байхгүй. Өнгөрсөнд ч байхгүй. Өөрсдөө уснаас хуурай гарахын тулд над руу галыг чиглүүлдэг асуудлыг хууль хүчний байгууллагаар шалгуулна. 

Бас нэг цагтай холбоотой асуудал байдаг. Тухайн үед 800 долларын үнэтэй л цаг зүүж байхад 170 мянган долларын цаг зүүлээ гэх мэтээр харлуулж, дайралт хийж байсан. Сая ч гэсэн нэг цагны асуудал хөндөгдөж байна. Ерөнхий сайдын цагны асуудал хөндөгдөхөд миний цагны асуудал дахиад гарч ирэх жишээтэй. 

Нүүрсний гэрээнүүдийг одоо ил болгох хэрэгтэй. Бид дөнгөж сая УИХ-ын төсвийн ажлын хэсэг дээр би өөрөө санал гаргаад, байгалийн баялагтай холбоотой гэрээнүүдийг ил болгож, шаардлагатай бол Байнгын хороод, УИХ мэдээллийг тайлагнадаг байх хэрэгтэй гэсэн заалтыг УИХ-ын тогтоолын төсөлд оруулахаар би санал гаргаад ажлын хэсэг дээр дэмжүүлчихээд гарч ирж байна" гэлээ.