Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.11.07 16:37
3510
Чингэлтэй дүүргийн цагдаа нар нотлох баримт хуурамчаар үйлдэж, авлига авчээ

АТГ-аас өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 708 хэрэг шалгагджээ. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Эрүүгийн 2 хэргийн 9 объектэд нэгжлэгийн ажиллагаа явуулсан байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

- Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын албан тушаалтан “Г”, “Б” нар иргэний гомдлыг шалгаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, Сүхбаатар болон Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын удирдах албан тушаалтан “Б” нар нь бусдаас авлига авсан байж болзошгүй гэх;