Нийгэм
2022.11.08 10:57
4363
Хулгайлах гэмт хэргийг хяналтын камерийн тусламжтай таслан зогсоолоо

Өчигдөр шөнө 35-40 насны 2 этгээд бусдын орон байранд нэвтэрч , хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан хэргийг хяналтын камерийн тусламжтайгаар илрүүлэн таслан зогсоох арга хэмжээ авсан байна.  

Монгол Улсад жилд дунджаар 27 мянга орчим гэмт хэрэг үйлдэгддэгээс 30-37 хувийг хулгайн гэмт хэрэг дангаараа эзэлдэг байна. Цагдаагийн байгууллагад хоногт ирсэн нийт гомдол, мэдээллийн 45 хувь нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй гомдол байдаг. Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь жилд 12 тэрбум орчим төгрөг буюу сард нэг тэрбум орчим төгрөгийн эд зүйлээ хулгайд алдаж байна.

Тухайлбал энэ оны эхний хагас жилийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хулгайн гэмт хэрэг 17 хувиар буурсан. Гэвч эхний 10 сарын байдлаар 26, хувиар өссөн гэж Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээллээТодруулбал шинээр батлагдсан Эрүүгийн хууль болон Зөрчлийн хууль долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хулгайн гэмт хэргийн тоо эрс өсчээ