Нийгэм
2022.11.08 13:19
3342
Гэмт хэргийн хохирогч болсон олон иргэн шинжээчдийн буруутай дүгнэлтийн хохирогч болсоор байна

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн , тэр дундаа шинжээчидтэй холбоотой буруу дүгнэлт гаргасан гэх хэргүүдийн талаарх мэдээлэл чих дэлсэх болсоор удаж байна.   Хамгийн сүүлд л гэхэд иргэн М-ийн гаргасан зам тээврийн ноцтой осолын хохирогч  12 настай охины гэмтэлийн зэргийг хөнгөн гэж гаргасан бол олон нийтийн анхааралд орсоноор дахин шинжээчдийн баг томилж хүндэвтэр гэсэн дүгнэлтийг гаргаад байгаа юм.   Ингэснээр осол гаргасан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөл бүрдээд байгаа . 

Энэ мэчтилэн шинжээчдийн дүгнэлт нийгэмд эргэлзээ төрүүлсэн , авилга авч хэргийн нотлох баримтыг гуйвуулан өөрчилсөн шинжээч эмч нар ял авсан хэргүүд ч олон байгаа.  2014 онд хамтран амьдардаг эмэгтэйгээ онц хэрцгийгээр хөнөөсөн Г.Алтанхүүгийн хэрэг дээр мөн л адил шинжээч эмч нар худал дүгнэлт гарган шүүхээс ял шийтгүүсэн бол УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хүчингийн хэрэг дээр мөн л адил шинжээчийн дүгнэлт , нотлох  баримт устгасан асуудал гарч хууль хяналтын байгууллага шийдвэрлэсэн түүхтэй.  Тийм ч учраас иргэд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд тэр дундаа шинжээч эмч нарт итгэх итгэл алдарсаар байна.  Нэг ёсондоо гэмт хэргийн хохиогч болсон иргэдийг зарим нэг шинжээч эмч нар буруу дүгнэлт гаргасанаараа дахин хохирогч болгож байгаа энэ асуудалд нийгэм анхаарлаа хандуулах хэрэгтэй болсоныг сануулж байна. 

21.4 дүгээр зүйл.Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах

1.Шинжээч шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

21.1 дүгээр зүйл.Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах

2.Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг.