Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
УИХ
2022.11.09 10:24
3771
УИХ-ын гишүүн Ч.Ундрам нэг тэрбум найман сая төгрөгийн үнэт эдлэлтэй

Газар тариалангийн өлгий Сэлэнгэ нутгаас төр түшилцэх эрхээ авсан гурван гишүүний нэг нь Чинбатын Ундрам. Тэрээр эдийн засгийн ухааны доктор, дэд профессор цолтой, эдийн засагч мэргэжилтэй. Гишүүнээр сонгогдохоосоо өмнө буюу МУИС-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа оюутнуудынхаа дүнг ажлын бус цагаар засдаг байсан хэргээр АТГ-д шалгагдаад амжжээ.

Тэрээр 2020 онд 142 сая төгрөгийн орлоготой байсан бол УИХ-ын гишүүн болмогцоо орлого нь 50 гаран хувиар буурч 60 сая болсон бол гэр бүлийн гишүүдийн орлогын тухайд  2020, 2021 онд 60 саяас өссөн, буурсан үзүүлэлт байхгүй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтэй дурджээ.

Тэгвэл УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл Ч.Ундрам нь нэг тэрбум найман сая төгрөгийн үнэт эдлэлтэй байна.

Орон сууц, барилга байгууламжийн тухайд амины орон сууц нэг, зуслангийн байшин, авто зогсоол тус бүр хоёр бөгөөд эдгээрийн нийт үнэлгээ нь  510 сая төгрөг ажээ . Мөн 534 саяар үнэлэгдэх Land Rover V1, Тоуоta Land cruiser-200, Range Rover  гэсэн автомашинтай бол 75 сая төгрөгийн үнэ бүхий 0,7 гаа болон 700мкв хоёр эдлэн газартай.

Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картын үлдэгдлийн тухайд Сургуулийн дэд захирал байх үедээ 161,9 сая байсан бол өдгөө 89,6 сая болон буурчээ. Тэрээр, Малтикс ХХК, Дийзл транс ХХК, Хөнгөнбетон ХК нараас 30-50 хувь эзэмшдэг гэж АТГ-т мэдүүлжээ.

Их сургуулийн захирлын суудлаас Их хурлын гишүүний сэнтийд заларсан Ч.Ундрам гишүүн нь чуулганы хуралдаандаа нэг ч хоцроогүй, таслаагүй гишүүдийн нэг болжээ.