Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.11.09 11:24
3219
Ш.Батхүүд 10 жилийн хорих ял оноож, 109 тэрбум төгрөг гаргуулан хохирогчдод олгохоор боллоо

Нийслэлийн прокурорын газраас Ш.Батхүү, Ч.Ганзориг,  Б.Мөнхжаргал,  Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх хянан хэлэлцээд, шийдвэр гаргалаа.

Г.Амарбатад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Г.Алтанд холбогдох гэмт хэргүүдийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

Шүүгдэгч Ш.Батхүүд хоёр жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 10 жилийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, түүнээс нийт 109.093.910.000 төгрөгийг гаргуулж, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГазар ХК-д 105.246.800.000 төгрөгийг, “Шунхлай групп” ХХК-д 3.847.110.000 төгрөгийг олгох шийдвэр гарлаа.

Харин Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал нарыг арван дөрвөн сая төгрөгөөр торгох ял, Э.Сүрэнд оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 35.000.000 төгрөгөөр тогтоосон байна.

Шүүгдэгч Ч.Ганзоригоос нийт 1.848.863.461 төгрөг, шүүгдэгч Б.Мөнхжаргалаас 792.370.054 төгрөгийг тус тус гаргуулж, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазар ХК-д олгохоор тус тус шийдвэрлэв.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар