Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Хууль эрх зүй
2022.11.09 17:13
2615
10 жилийн хорих ял авсан Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэнэ

"Монгол хүн Монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг тагнуулын байгууллагаас 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр баривчилж, улмаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ч.Мөнхбаярт гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Тэгвэл, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн  гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хэлэлцжээ.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаас уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.