Нийгэм
2022.11.10 12:10
3501
Эмийн санч Морфин завшсан хэргээрээ ял авлаа

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндий төвд эм найруулдаг , эмийн санчаар ажилладаг М.Мөнхчулуун нь мансууруулах үйлчилгээтэй тариа их хэмжээгээр завшссан хэрэгт  холбогдсон байна. 

Хэргийг тодруулбал тэрээр  2020 оноос хойш дээрх  төвд ажиллах хугацаандаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж эмч нарын бичсэн 173 ширхэг жорын маягт дээр морфин тарианы тун хэмжээг өөрчлөн иргэдэд өгч байсан үйлдлийг цагдаагийн байгууллага тогтоосон байна.  Тэрээр нийт 9,3 сая төгрөгийн эм тариаг хувьдаа  завшсан нь тогтоогдсон байна.

Шүүхээс түүнд зургаан сая төгрөгөөр ял шийтгэх , эм барих мэргэжлийн үйл ажиллагааг 2 жилээр хасах ялаар шийтгэсэн байна.