Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ
2022.11.10 13:53
4643
УИХ ирэх оны төсвийн орлогыг 128 тэрбумаар өсгөхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өчигдөр (2022.11.09) хуралдаж, долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. 

Төслийн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 

2023 онд “18,921.9 тэрбум төгрөг”,  2024 онд “20,797.4 тэрбум төгрөг”,

2025 онд “21,859.9 тэрбум төгрөг” гэснийг

2023 онд “19,049.6 тэрбум төгрөг”, 2024 онд “19,822.4 тэрбум төгрөг”, 2025 онд “21,314.7 тэрбум төгрөг“ гэж,

Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2023 онд “34.7”, 2024 онд “36.3”, 2025 онд “34.5” гэснийг

2023 онд “34.9”, 2024 онд “34.6", 2025 онд “33.6“ гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.0 хувь нь  дэмжжээ.

Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 

2024 онд “22,401.7 тэрбум төгрөг”,  2025 онд “23,128.8 тэрбум төгрөг” гэснийг,

2024 онд “21,426.8 тэрбум төгрөг” 2025 онд “22,583.6 тэрбум төгрөг" гэж,

Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2024 онд “39.1”, 2025 онд “36.5” гэснийг,

2024 онд “37.4”, 2025 онд “35.6” гэж, 

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 

2023 онд “-1,553.4 тэрбум төгрөг” гэснийг

“-1,425.7 тэрбум төгрөг” гэж,

Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2023 онд “-2.8” гэснийг “-2.6” гэж тус тус өөрчлөх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн байна.

Ингээд өнөөдөр УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор танилцуулж, гишүүдийн олонх дэмжлээ.