Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.11.14 08:56
2630
НӨАТ-ын сугалааны аравдугаар сарын тохирол лхагва гарагт явагдана

НӨАТ-ын сугалааны аравдугаар сарын тохирол энэ сарын 16-н буюу Лхагва гарагийн 13:00 цагт явагдахаар товлогдсон бөгөөд энэ сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгэгдсэн бүх баримт оролцох юм.

Сугалааны тохирлыг Боловсрол ТВ болон Ebarimt аппликэйшнээр шууд дамжуулах аж.

НӨАТ-ын сугалааны шинэ журмаар олон баримт бүртгүүлэх тусам азтан болох боломж өндөр хэмээн мэдэгдэж байгаа. Тодруулбал;

  • - 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг,
  • - 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг,
  • - 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30 сая төгрөгийн урамшуулал авна.