Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2022.11.14 16:42
2716
УИХ-ын гишүүн Т.Доржханд 1,1 тэрбумын авлагатай

2020 оны УИХ-ын сонгуульд Тогмодын Доржханд нь Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвшиж  гишүүнээр сонгогдож байв. Парламентын гишүүд дундаа гайгүй эдийн засагч, санхүүч гишүүдийн нэг Т.Доржхандыг Монголын ард түмэн шударга үнэний төлөө дугардаг, чадварлаг боловсон хүчин гэж ихээхэн итгэл өгч байсан ч эрхэм гишүүний тар нь танигдав бололтой. Хамт нэг тогоонд чанагдаж байгаа төрийн албан тушаалтнууд нь түүнийг МАН-ын гар хөл, утсан хүүхэлдэй гэх болов. Түүний хадам аав нь МАН-ын Залуучуудын байгууллагын анхны ерөнхийлөгч асан У.Уламбаяр юм. Тиймдээ ч МАН-тай хамааралтай байж болох...

УИХ-ын гишүүн Т.Доржханд гишүүний хөрөнгө орлогын тухайд  2020 онд 13,3 сая байсан бол 2021 онд 51,1 сая болон өссөн. Харин гэр бүлийн гишүүдийн орлого нь 2020 онд 145,5 сая байсан бол 2021 онд 157,8 сая болж өссөн хэмээн АТГ-т мэдээлжээ.

Харин орон сууц, барилга байгууламжийн хувьд нэг тэрбум есөн саяар үнэлэгдэх нийтийн эзэмшлийн орон сууц, зуслангийн байшинтай бөгөөд 25 сая төгрөгийн үнэ бүхий “Nissan” авто машин, 10 сая төгрөгийн үнэ бүхий 12 адуу, 50 сая төгрөгөөр үнэлэгдэх 0,7 га газартай байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд 2020 онд өөрийн нэр дээрээ хадгаламжгүй байсан бол 2021 онд 9,7 сая төгрөгийн хадгаламжтай болсон байна. Харин нийт авлагийн дүн нь 1,1 тэрбум төгрөг байна.

Тэрээр хадам аавынхаа компани болох “Монро импекс” компаниас 100%, “Авто Хаб” ХХК-иас мөн 100 хувь эзэмшдэг байна. Тэгвэл түүний хөрөнгө оруулсан компани болон бусад хувь эзэмшдэг компанийг дурдвал:

  • Стандарт Инвестмэнт ҮЦК ХХК-50%
  • Айтүүлс ХК, -469156ш хувьцаатай, 01%-ын ноогдол ашиг хүртдэг
  • Эрдэнэс ТТ ХК-1072 ширхэг хувьцаа
  • Эрдэнэс ТТ ХК-1072 ширхэг хувьцаа
  • Эрдэнэс ТТ ХК-1072 ширхэг хувьцаа
  • Зээл Эм Эн ХХК-60% эзэмшдэг
  • Монреимпекс ХХК- 30% эзэмшдэг
  • Монре Даатгал ХХК-88,49%
  • Эрдэнэс ТТ ХК-1072 хувьцаа
  • Эрдэнэс ТТ ХК-1072 хувьцаа эзэмшдэг байна.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үеэр Т.Доржханд гишүүн “Давхар дээлтэй сайд нарын тоог нэмэх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Гэвч чуулганы хуралдаанаар өөрийн хэлснээсээ ухарч, эсрэг кноп дарсан нь түүнийг үзэл бодолдоо үнэнч бус, урвагч нэгэн болохыг баталсан юм.