Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Хууль эрх зүй
2022.11.15 09:15
2458
АТГ-аас ашиг сонирхлын зөрчилд хамаарах 81 гомдол, мэдээллийг хянан шалгажээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 11 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 269 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 116 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 153 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа талаар АТГ-аас мэдээллээ.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 81 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 14 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 34 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан байна.