Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2022.11.16 08:35
2303
УИХ-ын гишүүн Э.Батшугар 2 тэрбум 24 саяын өртэй

Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон Монгол улсын гуравдах  ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугарын хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе.

Э.Батшугар нь УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Монгол банкны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан бөгөөд 2015 онд Монгол банкны ерөнхийлөгч байх үед түүний жилийн орлого 32,8сая байсан бол 2021 онд 488,8 сая болж өссөн байна. Харин гэр бүлийн гишүүдийн орлого нь 548 сая төгрөг хэмээн АТГ-т мэдээлжээ.

Орон сууц, барилга байгууламжийн хувьд 583,6 саяар үнэлэгдэх нийтийн орон сууц болон, зуслангийн байшинтай. Тэрээр 216 сая төгрөгийн үнэ бүхий Yamaha fzr 400 /мотоцикл/, Land Criuser 200 маркын авто машиныг хөлөглөдөг байна.

90 саяын хадгаламжтай УИХ-ын гишүүн Э.Батшугар нь 2015 онд 402 сая төгрөгийн өртэй байсан бол 2021 онд хоёр тэрбум 24 саяын өртэй болж зургаан жилийн хугацаанд  тав дахин их өссөн. Жилд 488,8 сая төгрөгийн орлоготой аавын эрх хүү зээлээ төлөх чадваргүй байх уу...

Тэрээр 17 компаниас 100 хувь ноогдол ашиг хүртдэг. Дурдвал:

  • И эл Лимитэд ХХК-100%
  • Монфарм трейд ХХК-49%
  • Эрчим хүч түгээх сүлжээ ХХК-100%
  • Монсамил ХХК-49%
  • Ремиф технложис ХХК-100%
  • Рескон ХХК-100%
  • Медиахолдинг ХХК-100%
  • Эс Си Эн Майнинг ХХК-100%
  • ЗМС ХХК-100%
  • ЗГМС ХХК-100%
  • Засгийн мэдээ ХХК-100%
  • Содмаргад ХХК-100%
  • Милленниум финанс ХХК-100%
  • Момиэд ХХК-100%
  • Милленниум энтертэйнмент ХХК-100%
  • Миллнниум капитал интернейшнл ХХК-100%
  • Хаттан интернейшнл Монголиа ХХК-100%
  • Милленниум групп ХХК-100%-ыг тус бүр эзэмшдэг.

Эдийн засагч мэргэжилтэй ч хувийн санхүүгийн асуудлаа шийдэж чадаагүй Э.Батшугар гишүүн эх орныхоо эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх зорилготой гэнэ.