Нийгэм
2022.11.16 11:56
5339
Нас барсан иргэний нэр дээрх хувьцааг хууль бусаар авч Капитал банкнаас их хэмжээний евро зээлсэн Г.Өлзийдүүрэнг цагдан хорьлоо

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Эрдэнэ зам “ ХХК-ын ерөнхий захирал Г.Өлзийдүүрэнг цагдан хорих шийдвэр гаргалаа .  Учир нь тэрээр 2016 онд Иргэн Э-г нас барсны дараа компанийнхаа бүх хувьцааг өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлэн авсан байна.  Мөн удаа дараа шүүх хурлыг хойшлуулах оргон зайлах үйлдэл гаргаж шүүх ажиллагаанд саад учруулсан тул ийнхүү цагдан хорих шийдвэр гаргажээ.  

“Эрдэнэ зам “ ХХК нь Төв аймгийн Эрдэнэ сумын зам , Шинэ нисэх буудлын хурдны зам , Хоме плаза уулзвар, ТЭЦ-4 зам , Маршалын гүүр зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг хийж гүйцэтгэсэн томооохон компани юм.  Мөн тэрээр өөрийн хүү Ө.Цэнгэлтэй хамтран Капитал банкнаас 10 сая евро , 870 сая төгрөгийн зээл авч зээлээ огт төлөөгүй бөгөөд хүү Ө.Цэнгэл нь оргон зайлах үед “Эрдэнэ зам “ ХК-ын хөрөнгө болон их хэмжээний бэлэн мөнгийг Япон улсад оршин суух том хүү Ө.Цолмонд шилжүүлсэн байж болзошгүй хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа юм. 

Г.Өлзийдүүрэн нь өөрийн хамаатан болох шүүгч А , УЕПГ-д өндөр албан тушаал хашиж байсан Ц , цагдаагийн генерал С нартай холбоотой байж болзошгүй юм.