Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.11.16 13:49
8104
Аравдугаар сард бүртгүүлсэн 38,9 сая НӨАТ-ын баримтаас 38.8 мянган азтан тодорчээ

Өнөөдөр энэ оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтууд дунд НӨАТ-ын сугалааны тохирол шууд явагдлаа. Улсын хэмжээнд аравдугаар сард 38,957,902 баримт системд бүртгэгдсэнээс 38,885 азтан тодорчээ.

Тохирлын дүн:

3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/ - 35,121

4 орон таарсан /40,000-100,000/ - 3,417

5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/ - 305

6 орон таарсан /100,000-5 сая төгрөг/ -38

7 орон таарсан /500,000-10 сая/ -3

8 орон таарсан 1 супер азтан тодорч 5 сая-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Супер азтаны сугалааны дугаар: 48753050

Супер азтан болсон тохиолдолд татварын газарт өөрийн биеэр очиж хүсэлтээ өгөх бөгөөд үүнээс хойш ажлын 15 хоногт урамшууллын мөнгө орох журамтай.