Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Хууль эрх зүй
2022.11.16 14:11
12304
"CU" сүлжээ дэлгүүр, ШӨХТГ шалгалт хийхдээ урьдчилж мэдэгдээгүй гэж шүүхэд хандаж, 5 саяын торгуулиа хүчингүй болгуулжээ

ШӨХТГ-аас Сүлжээ дэлгүүрүүдэд хийсэн удирдамжтай хяналт шалгалтын хүрээнд Сэнтрал экспресс Си Ви Эс ХК-ийн CU сүлжээ дэлгүүрийн кассын үнэ, лангууны үнэ зөрүүтэй байгаа зөрчил илэрсэн тул 5 сая төгрөгөөр торгох торгуулийн арга хэмжээ авсан.

Гэтэл Захиргааны хэргийн шүүх хяналт шалгалт хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу урьдчилж тав хоногийн өмнө мэдэгдэх ёстой байхад шууд очиж шалгасан гэх үндэслэлээр ШӨХТГ-ийн шийдвэрийг хүчингүй болгосон байна. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ мэдэгдлээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хуулийн дагуу удирдамжтай, төлөвлөгөөтэй, мэдээллийн дагуу, гомдлын мөрөөр хяналт шалгалтуудыг хийдэг байна.