Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2022.11.16 16:31
9147
Ковидын нөхцөл байдлыг тайлагнах ажлын хэсгийг байгуулжээ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах" зорилгоор Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалт, үр дүнгийн талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан ковидын нөхцөл байдлыг тайлагнах Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэгт Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын гишүүд багтлаа.