Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.11.17 13:39
4379
Г.Занданшатар: Улаанбаатар хотдоо шавсаар байгаад Улаанбаатар улс болж байна

УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Улаанбаатар хотын асуудлаар үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: "Ер нь бол энэ хотын асуудал байна ш дээ. Томыг дуурайж, гадаадыг хуулбарлаж, гамбир элдэх мэт хотыг хөгжүүлэх нь түгжрэл, утаанд хүргэдэг гэж хэлсэн байдаг. Ийм уудам газар нутагтай улс мөртлөө газрыг эргэлтэд оруулахгүйгээр Улаанбаатар хотдоо шавсаар байгаад Улаанбаатар улс болж байна. Энэ бол газрын эргэлтийн харилцаа буруу байгаагийн яруу тод илрэл.

Гамбир элдэнэ гэдэг чинь одоо Улаанбаатарыг тэлээд л байна. Асуудлын гол шалтгаан энэ түгжрэл чинь гамбир илдэх мэт хот төлөвлөлт, газрын харилцааны бүх асуудлаас үүдэлтэй юм байгаа шд.. Энэний уг үндсийг нь олж харах хэрэгтэй.

Энэ Бээжин хотын төвлөрөл, түгжрэлийн асуудлаар, хот төлөвлөлтийн асуудлаар, газрын харилцааны асуудлаар хэлсэн үг шүү. Хуран үйлдэх аргаар биш түгжрэлийг хуран эс үйлдэх аргаар бууруулна гэж байгаа" гэлээ.