Нийгэм
2022.11.17 15:42
4842
АТГ-аас “Нүүрсний хулгай”-тай холбоотой 4 албан тушаалтныг дайчлан баривчиллаа

Авилгатай тэмцэх газраас “Нүүрсний хулгайтай “ холбоотой хэргээр өчигдөр 33 объектод шалгалт хийж 4 албан тушаалтныг дайчлан баривчилсан байна. Мөн 24 албан тушаалтныг шалгаж байгаа бөгөөд хэрэг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул нэр болоод албан тушаал тодорхой нэрлэх боломжгүй гэдгээ АТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй  харилцах ажилтан , комиссар Н.Тэмүүлэн мэдээлэл өглөө .  АТГ-аас авилгатай тэмцэхийн тулд тогтолцооны дагуу бид ажиллах ёстой гэдгээ онцолсон бөгөөд цаашид хэргийн талаар олон нийтэд мэдээллэх хэмжээний мэдээллийг өгөх болно гэлээ . 

Өнөөдрийн байдлаар АТГ-аас Богд хаан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой 33 объектод мөрдөн шалгах ажиллагаа хийн хэргийн нотлох баримтуудыг хураан авсан байна. Цаашлаад “Тавантолгой төмөр зам” ХХК-ын гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шалгаж байна. “Тавантолгой төмөр зам” ХХК-ын гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нь өнөөдрийн байдлаар гадаад улсад байгаа юм. Тэгвэл АТГ-аас аливаа хэргийг тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилдэг , бид хэн нэгнийг хүлээх ёсгүй тиймээс мөрдөн шалгах ажиллагаа цаашид ч үргэлжилнэ гэлээ .

Нэмж хэлэхэд Засгийн газраас “Нүүрсний хулгайтай” тэмцэнэ гэдгээ зарлачихаад байгаа энэ цаг үед нэр дурдагдаж байсан УИХ-ын гишүүд болоод , нэлээд олон албан тушаалтан энэ хэрэгтэй холбогдож болзошгүй нөхцөл байдал нэгэнт үүссэн.  Харин хууль хяналтын байгууллага цаг алдалгүй энэ асуудлыг олон нийтэд ил болгох зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.