Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.11.18 09:38
4190
Налайх дүүрэгт нэг ангийн 19 хүүхэд хордож, эмнэлэгт хүргэгджээ

Өчигдөр орой Налайх дүүргийн Голомт сургуулийн нэг ангийн 19 хүүхэд шалтгаан нь тодорхойгүй хордлогод өртөж, эмнэлэгт хүргэгджээ.

Одоогийн байдлаар эмчилгээ хийгдэж байгаа бөгөөд хүнд хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон байна. 

Өмнө нь Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн 10 гаруй сурагчид амьсгал боогдуулагч хийнд хордож мөн эмнэлэгт хүргэгдэж эмчлэгдсэн үйл явдал болсон билээ.

Мэргэжлийн байгууллагууд Налайх дүүрэг дэх ЕБС-ийн сурагчид юунд хордсоныг тодруулахаар шуурхай ажиллаж байна.