Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.11.18 12:29
3551
ЦЕГ: Б1 давхарт хичээллэж байх үед 1 сурагч таталт өгч, 4 сурагчийн пульс тогтворгүй хордлогод орсон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн

 

Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 19:25 цагт Налайх дүүргийн “Эрүүл мэндийн төвд 15-16 орчим насны 5 хүүхэд таталт өгсөн байдалтай ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. 

Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгахад Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийн сурагчид Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийн Б1 давхрын танхимд хичээллэж байх үед 1 сурагч таталт өгсөн, 4 сурагч пульс тогтворгүй, хордлоготой гэх оноштойгоор Эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч байна.

Эдгээр хүүхдүүдтэй адил шинж тэмдэг илэрсэн гэх тус ангийн 19 хүүхдийг эмнэлгийн анхан шатны үзлэгт хамруулахад хүүхдүүдийн нь толгой өвдөж, пульс тогтворгүй, сахар унах гэсэн оноштой гарсан тул дүүргийн Хүүхдийн эмнэлэг болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нийт 8 хүүхэд хэвтэн эмчлүүлж 2 хүүхдийн биеийн байдал тогтворжиж эмнэлгээс гарсан гэх үйлдэлд Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.