Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2022.11.18 14:18
1437
Хөгжлийн түнш бүлгийн хурлаар Монгол Улсад хийгдэх ажлууд, хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний гол цөмийг танилцуулах, хамтын ажиллагааг тодорхойлох зорилго бүхий Хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн түнш бүлгийн хурал өнөөдөр /2022.11.18/ боллоо.

Энэхүү хурлыг нээж Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга Т. Жамбалцэрэн хүнсний хангамж, аюулгүй байдлын хөтөлбөрийн танилцуулга, хамтын ажиллагааны талаарх илтгэл танилцууллаа. Үүний дээр Хүнсний аюулгүй байдал, хангамжийн хөтөлбөр байгаль орчин, аялал жуулчлалын салбартай хэрхэн уялддаг, ямар нөлөө үзүүлдэг талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б. Буяннэмэх илтгэл тавилаа.

Мөн хөгжлийн түнш байгууллагуудын төлөөлөл Монгол Улсад хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого, уялдаа холбооны талаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашдын хамтын ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулсан өргөн цар хүрээтэй уулзалт болж өндөрлөлөө. Тухайлбал хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн бүтээгдэхүүнийг экспортод гаргахдаа системийг сайжруулж хөгжүүлэх, түүхий эдээ боловсруулах, нөөц бололцоогоо ашиглах зэрэг сэдвээр хэлэлцлээ.

Тус арга хэмжээнд:

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга Т.Жамбалцэрэн

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны Гадаад харилцааны мэргэжилтэн Р.Будмаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б. Буяннэмэх

Олон улсын байгууллагуудыг төлөөлж:

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын хөтөлбөрийн зохицуулагч Г. Мөнхболор

ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Геннадий Васильевич Соленков

АНУ-ын Элчин сайдын яамны Байгаль орчин, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэндийн салбар хариуцагч Кэвин Моорэ

Европын Холбооны Улсуудын Монгол дахь төлөөлөгчийн газрын ажилтан Крис Дайкман Дулкес

Жайка-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи

Жайка-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Накамүра Кэйго

Каритас Чех Рэпабликийн Төслийн менежер Ч.Мижидсүрэн

Дэлхийн банкны "Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл"-ийн зохицуулагч Ц.Ванчин

Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпорацийн Төслийн зохицуулагч Д.Жигжидмаа нар болон бусад төлөөлөгчид оролцлоо.