Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.11.18 14:28
22274
Сэрэмжлүүлэг: 17 настай эрэгтэй "Би үхлээ" гэх утга бүхий бичлэг үлдээгээд 12 давхраас унаж амиа алджээ

Өсвөр насны хүүхэд өндрөөс унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Тодруулбал, Хэнтий аймгийн Хэрлэн сумын ... дугаар байрны 12 давхраас 17 настай эрэгтэй хүүхэд үсэрч, амиа хорложээ. Энэ тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын шуурхай утсанд “Өндрөөс унаж, хүн нас барсан хүн байна” гэх дуудлага ирсэн байна. 

Дуудлагын дагуу Хэнтий аймгийн Хэрлэн сумын цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиход 17 настай, эрэгтэй Б нь 12 давхраас унаж, нас барсан байжээ. Талийгаач амиа хорлосон нь урьдчилсан байдлаар тогтоогоод байна.

Тэрээр гар утсан дээрээ би үхлээ гэх утга бүхий бичлэг хийж үлдээсэн байжээ. Талийгаач гэртээ ганцаараа байсан аж.

Хэргийг эцэслэн тогтоохоор Цагдаагийн байгууллага ажиллаж байна. 

Эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг холбогдох байгууллагаас  анхааруулж байна.