Нийгэм
2022.11.19 12:25
4081
Ч.Маралмаагийн хэргийг тээврийн прокурорын газарт шилжүүллээ

2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр БЗД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарган долоон автомашиныг мөргөж бага насны хоёр хүүхдийг мөргөж гэмтээсэн хэрэг гарсан . Хэргийг үйлдсэн этгээд болох иргэн Ч.Маралмаа нь жолоодох эрхийн үнэмлэхгүй согтуу найз залуугаа жолоо бариулахгүйн тулд автомашиныг жолоодсон гэх мэдээллийг тухайн үед цагдаагийн байгууллага өгч байсан. 

Тэгвэл Ч.Маралмаад холбогдох хэргийг шалгаж дуусаад тээврийн прокурорын албанд шилжүүлсэн байна. Хохирогч болох 12 настай охины хувьд хөлийн яс хугараагүй зулгаралт учраас хөнгөн гэмтэл гэсэн дүгнэлтийг ШШҮХ-гээс гаргаад байсан бол хэсэг хугацааны дараа охины шарх буглаж идээлсэн учраас дахин шинжээчийн дүгнэлт гарч хүндэвтэр гэсэн дүгнэлт гаргасан гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ.  Одоогоор шүүхээс Ч.Маралмаад хилийн хориг тавиад байгаа юм.