Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.11.20 12:57
1323
Нийтийн байр шатаж, гал түймрийг унтраахаар ажиллаж байна

Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт 7 айлын орон сууцны зориулалтаар ашиглагдаж байсан нийтийн байр шатаж байна гэх дуудлага өнөөдөр 11:47 цагт НОБГ-т ирсэн.

Дуудлагаар Гал унтраах анги очиход 640 метр квадрат байрны үүд, дээвэр, тааз хэсэг шатаж байсныг гал сөнөөгчид түймрийн дөлийг дарж, бүрэн  унтраахаар ажиллаж байна.

Галын шалтгаан нөхцлийг одоогоор тогтоогоогүй байна. Галд хүний амь нас эрсдээгүй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.