Нийгэм
2022.11.22 11:51
2693
Х.Болорчулуун : Аж ахуй нэгжүүд нөөцийн мах бэлтгэх сонирхолгүй байна

Жил бүр засгийн газрын нөөц хөрөнгөнөөс нөөцийн махны санхүүжилтэд зориулж бага хүүтэй зээлийг аж ахуй нэгжүүдэд олгодог зарчимтай. Тэгвэл энэ жил нөөцийн маханд зориулж 130 тэрбум төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр аж ахуй нэгжүүдэд олгохоор болсон . Харин аж ахуй нэгжүүд зээл авахгүй , цаашлаад нөөцийн мах бэлтгэх сонирхолгүй байгаа талаарх мэдээллийг салбар хариуцсан сайдаас тодрууллаа .

 Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун : Төлөвлөсөн хөнгөлөлттэй зээлээс дөнгөж 46 тэрбумыг дөрвөн аж ахуй нэгж авч зарцуулаад байна. Яагаад нөөцийн махыг ингэж аж ахуй нэгжүүд бэлтгэх сонирхолгүй байна гэвэл өнгөрсөн жил аж ахуй нэгжүүд нөөцийн махыг бэлдээд үнийн ханшийн зөрүүнд орж алдагдал хүлээсэн. Тийм учраас нөөцийн мах бэлтгэх эрсдэлтэй учраас аж ахуй нэгжүүд нэгдүгээрт бэлдэхгүй байна, банкнууд ч бас болгоомжтой хандаж байна. Ер нь цаашдаа бол Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам бол нөөцийн мах бэлтгэх биш, нийслэл өөрөө нөөцийн махыг бэлдэх ёстой. Яагаад гэвэл нийслэлд бүх сүлжээ, агуулах нь байдаг учраас ер нь бол ХХААХҮ-ийн яам бол нөөцийн махтай ноцолдох биш, үйлдвэрлэгчээ дэмжсэн бодлогоор ажиллах ёстой гэдгийг хэлье.