Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.11.22 15:00
2303
Зорчигч ихтэй чиглэлүүдэд богино эргэлттэй нэмэлт автобуснууд явж эхэлнэ

Өглөө ачаалал ихтэй 23 цэгээс 28 автобусаар, орой 8 цэгээс 10 автобусаар дундын зогсоолуудаас автобус нэмэлтээр оруулж богино эргэлт зохион байгуулж байна. 

Хүйтэрч байгаатай холбогдуулан 11 сарын 25-ны өдрөөс хотын баруун хэсгийн зорчигч ихтэй 21-р хороолол, Улаанчулуут, Толгойт, зүүн хэсэгт Улиастай, ганц худгийн чиглэлүүдэд, оройн ачаалалтай цагуудад хотын төв хэсгийн ачаалалтай цэгүүдээс Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Баруунсалаа Улиастай  Сэлх чиглэлүүдэд нэмэлт автобусуудыг 11.25-ны өдрөөс оруулж явуулахаар төлөвлөөд байгаа аж.