Нийгэм
2022.11.23 11:07
2644
“Чингис хаан” одонгоор Академич Д.Доржготов болон Жак Уэтефорд нар шагнагдахаар боллоо

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр энэ пүрэв гарагт тохиож байгаа.

Уг өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг  хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг эрхмийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. 

Энэхүү шагналыг 2005 оноос хойш олгож эхэлсэн юм. Эрхэм хүндтэй тус шагналыг дараах хүмүүс хүртэж байжээ. 

 
2005 он: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
2006 он: Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
2009 он: Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
2010 он: Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
2011 он: Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
2012 он: УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
2013 он: Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
2014 он: Нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
2015 он: Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
2016 он: Гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
2017 он: Гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр
2019 он: Хүннү рок урсгалаар тоглодог “Хү” хамтлаг
2021 он: Монголын анхны сансрын нисгэгч, Монгол Улсын баатар, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа
2021 он: Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хүртэж байлаа.

Тэгвэл энэхүү “Чингис хаан” одонгоор энэ жил Академич Д.Доржготов болон Жак Уэтефорд гэсэн хоёр эрхэм шагнагдахаар боллоо.