Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.11.23 16:19
1020
Ж.Сүхбаатар: Хятад улстай 30 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулж, ирэх жилээс авто замын нүхэн гарц барина

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

Тэрбээр" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлах үеэрээ Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төслийн зээлийн хэлэлцээр байгуулна. Хэвтээ тэнхлэг болсон Энхтайваны өргөн чөлөөн дээр ачаалал их байдаг. Таван шарын тавдугаар баазын баруун талд, Геологийн төв лабораторийн хэсэгт, Гермес төвөөс төмөр замын зоорь хүртэл, Нарантуулын хэсэгт  нүхэн гарц бий.

Энэ чиглэлүүдэд 30 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулж, ирэх жил ажил эхэлнэ.Одоо ажил нь явж байгаа. Энэ ажлыг ойрын 3 жилийн хугацаанд хийж дуусгана. 

Ингэснээр Энхтайваны өргөн чөлөө дээр авч буй ачаалал 20 хүртэл хувь буурна гэлээ".